Тунисын цагдаа нар Засгийн газрын төсвийн хатуу бодлогыг эсэргүүцсэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэжээ.
Жагсагчид цагдаагийн машин руу чулуу нүүлгэж, машины дугуйг нь шатаасан байна. Эсэргүүцлийн жагсаал Тунисын нийслэлийн хамгийн ядуу дүүрэг Эттадаменд гарчээ.
Тунисын ерөнхийлөгч Бежи Каид Эссебси ням гаригт хийсэн мэдэгдэлдээ залуучуудад зориулж, ажлын байр нэмнэ гэж амласан.
Тус улсад ажилгүйдэл 35 хувьтай байгаагаас ажилгүйчүүдийн дийлэнх нь залуучууд байгаа юм.
Тунисын иргэд тус улсад 2011 онд дэгдсэн Арабын хувьсгалын долоон жилийн ойг тэмдэглэсэн өдөр дээрх мэдэгдлийг хийсэн юм. Арабын хувьсгалаар тус улсын төрийн эрхийг 23 жил барьсан ерөнхийлөгч Зин аль-Абидин Бен Алиг суудлаас нь огцруулсан билээ.
Улсын хөрөнгийг шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр Бен Алид 35 жилийн хорих ял оноосон боловч тэрбээр Саудын Араб руу дүрвэн гарсан. Тунист 2011 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард Арабын хувьсгалын ойг тэмдэглэн жагсдаг болсон ч энэ удаа жагсаалд хэдэн зуун хүн оролцож, татвар нэмсэн болон төсвийн хатуу арга хэмжээ авсныг эсэргүүцсэн байна. Тунисын дотоод хэргийн сайдын мэдээлснээр жагсаал цуглааны үеэр 800 гаруй жагсагчийг үймээн самуун дэгдээж, олон нийтийн өмчийг эвдлэн сүйтгэсэн хэмээн баривчилсан байна.
Эх сурвалж: BBC