“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг энэ сарын 20-ноос олгоно

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг энэ сарын 20-ноос олгоно

“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг энэ сарын 20-ноос олгоно

Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оны эхнээс хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн билээ. 

“Хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогоор 100 орчим мянган ээж харьяа хорооны халамж хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлээд байна. Нэгдүгээр сарын тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олгоно" гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга хэллээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж