Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалт эхэллээ

Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалт эхэллээ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, Байгууллагын даргын 2016 оны А/349 тушаалаар баталсан “ Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг 2018 оны нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтад төвийн болон Буянт-Ухаа дахь газар, Зүүн бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газрын 14 албан хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтын хөтөлбөрт Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг таниулахаас гадна үндсэн чиглэлийн газрууд болох Хяналт, шалгалтын газар, Виз, зөвшөөрлийн газруудад практик дадлага хийх зэрэг багтсан байна.

Уг сургалтын багц цагийг гүйцээсэн албан хаагчдаас дээрх журмын дагуу шалгалт авч, тэнцсэн албан хаагчдад ГИХГ-ын даргын тушаалаар Хяналтын улсын байцаагчийн эрх олгоно.

Эх сурвалж: ГИХГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж