Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн шүүх хурал болно

Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн шүүх хурал болно

Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг өнгөрсөн аравдугаар сард бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдон, хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Тэгвэл түүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал нэгдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж. 

Эх сурвалжийн хэлснээр тоймч Б.Дашзэвэгийн биеийн байдал муудсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түүнийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэснийг Шүүхийн олон нийттэй харилцах хэлтэс мэдээлж байсан юм.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж