Олимпийн музей шинэ үзмэртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Олимпийн музей шинэ үзмэртэй боллоо

Өнгөрсөн өвөл Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарьт айлчлахдаа 2040 онд Улаанбаатар хотноо олимпийн наадмыг зохион байгуулах талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн энэхүү санамж бичгийг МҮОХ-ны олимпийн музейд гардуулах ёслолын ажиллагаа 16.00 цагаас МҮОХ-ны байранд боллоо. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж