Трамп Их Британийн айлчлалыг цуцлав

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Трамп Их Британийн айлчлалыг цуцлав

Трамп Их Британийн айлчлалыг цуцлав

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сард Лондон хотод хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлалаа эсэргүүцлийн жагсаал цуглаан гарч болзошгүйн улмаас цуцалжээ. Трамп ирэх сард Лондон хотод шинэ элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байсан түүний оронд төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон оролцох ажээ.

Трамп Их Британийн айлчлалыг хойшлуулсан шалтгаанаа АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама хуучин элчин сайдын яамыг худалдаж, одоогийн барилгыг нэг тэрбум ам.доллараар бариулсныг муу гэрээ болсон гэж тайлбарласан байна.

Гэвч Лондон дахь АНУ-ын элчин сайдын яамыг Мэйфэйрээс Найн Элмс рүү нүүлгэх тухай бүр 2008 онд Жорж Буш ерөнхийлөгч байх үеэс яригдаж байсан юм.

Лондон хотын дарга Садик Хан хэлэхдээ “Лондон хотын иргэд Трампын явуулж буй бодлого, үг үйлдлийг эсэргүүцэж буйг тэр сайн мэдэж байгаа учраас айлчлалаа хойшлуулсан байх. Лондонд түүнийг томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал угтана гэдгийг тэр сайн мэдэж байгаа.” гэжээ.

Өнгөрсөн жил Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Цагаан ордонд айлчлахдаа АНУ-ын ерөнхийлөгчийг Лондонд урьсан билээ. Трампыг Их Британид урьсан даруйд эсэргүүцэгчид түүнийг жагсаалаар угтаж авна гэж мэдэгдсэн бол Английн улстөрчид Трампт парламентад үг хэлэх боломж олгохгүй гэсэн юм.

Трампын айлчлал цуцлагдсан шалтгааны талаар Даунин Стрийтийн төлөөлөгч мэдэгдэхдээ “АНУ-ын ерөнхийлөгч Их Британийн ерөнхий сайдын урилгыг хүлээж авсан боловч айлчлалын тов хойшлогдсон. Хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.

Харин Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерс хэлэхдээ “Айлчлалын товыг эцэслэн гаргахаар ажиллаж байна” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: the guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж