Шатахуун импортлогчид: А-95, 98 шатахууны үнэ нэмсэн

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Шатахуун импортлогчид: А-95, 98 шатахууны үнэ нэмсэн

Шатахуун импортлогчид: А-95, 98 шатахууны үнэ нэмсэн

‘Петровис’ группын маркетинг хариуцсан захирал Д.Батпүрэв, ‘НИК’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат нар өнөөдөр /2018.01.15/ мэдээлэл хийлээ. Сүүлийн үед шатахуун импортлогч компаниуд зохиомлоор хомсдол үүсгэж байна гэх шүүмжлэл маш их гарч буй. Тиймээс шатахуун импортлогч компаниудын төлөөлөл үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

“НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат:

-Онцгой албан татварын хэмжээ 190-280 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс гадна, ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн 130-156 ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнийн өсөлт 21-25 хувь өссөн, түүхий нефтийн үнэ 70 ам.долларт хүрсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай болсон.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш импортлогч компаниуд үнээ нэмээгүй. Бид энэ талаар холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн боловч зохицуулалт хийхгүй байгаагаас нэг литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнийн зөвлөл хуралдуулах, арга хэмжээ авах шаардлагуудыг удаа дараа өгснөөс нь ийм байдалд хүрсэн. Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагаа хүлээж, шатахууны үнэ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй ажиллаж байгаа. ОХУ-ын талаас татан авалт, түгээлт хэвийн үргэлжилж байгаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зарим ШТС-ууд үнээ нэмж эхэлсэн гэдэг бодит мэдээлэл үү?

Өргөн хэрэглээний А-92, А-80, дизель түлш зэрэг шатахууны үнэ нэмэгдээгүй. 

А-95, 98 зэрэг шатахуун буюу тансаг хэрэглээний шатахууны  үнийг 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан. Энэ нь алдагдалгүй түвшинд хүрсэн нэмэгдэл биш.

-Шатахуун импортлогчид өмнө нь дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байхад үнээ буулгаагүй байж, одоо нэмэгдэхээр нь үнээ нэмж байна гэсэн шүүмжлэл яваад байгаа нь шударга бус биш үү?

-Шатахууны үнэ юунаас бүрддэг вэ гэдгийг онцолмоор байна. Үнийн 76 хувь нь импортын үнэ, онцгой албан татвар 23 хувь, нэг хувь нь компаниуд үйл ажиллагааны зардал эзэлдэг. Олон улсын зах зээл дээр үнэ буухад дотоодын зах зээлд мэдрэмжгүй ханддаг гэдэг шүүмжлэл байдаг. Монгол Улсын шатахууны үнийн зохицуулалттай холбоотой. 2015 онд олон улсын зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байхад дотоодын импортлогчид нэг литр тутамд 100 төгрөгөөр бууруулж байсан. Үүнийг илүү их бууруулах боломж байсан ч улс онцгой албан татвар нэмэгдсэн. Татвар нэмэгдэхээр олон улсын зах зээл дээрх хямдралыг Засгийн газар татвараар авсан. Ер нь бол олон улсын зах зээл дээр нефтийн үнэ буурах үед Засгийн газар онцгой татвараа нэмж, төсвийн орлогоо нэмдэг, олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүний өсч эхлэхэд татвараа бууруулдаг бодлого хэрэгжүүлж ирсэн. Харамсалтай нь 2017 оноос хойш үнэ өсч, татвар нэмж эхэлсэн.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж