Хакүхогийн эхний зорилго: Макүүчигийн 1000 дахь даваа

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Хакүхогийн эхний зорилго: Макүүчигийн 1000 дахь даваа

Хакүхогийн эхний зорилго: Макүүчигийн 1000 дахь даваа

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан, хацү башё өчигдөр /2018.01.14/ эхэллээ. Хацү башёд Монголын 22 бөх барилдаж байна.

Оны өмнөх сүүлийн башёг өнгөлж, 40 дэх түрүүгээ хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал эхний өдөр залуу бөх Оношог давлаа.

2018 оны анхны башёгийн эхний өдөр давснаар их аварга Хакүхо ёкозүна цолтой болсноос хойшхи 777 дахь, макүүчид барилдаж эхэлснээсээ хойш 971, өөрийн карьерынхаа 1065 дахь ялалтыг авчээ.

Тэрбээр ёкозүна цолтойгоор 63 дахь башёдаа барилдаж байгаа нь дээд амжилт эзэмшдэг Китаноүми аваргатай зэрэгцэж буй үзүүлэлт. Хакүхо аваргын хувьд энэ жилийн эхний зорилго нь макүүчигийн давааны тоогоо 1000 хүргэх билээ.

Өчигдрийн барилдаанд 71 дэх аварга Какүрюү Хокутофүжиг давж, эхний даваагаа авсан. Бусад бөхчүүдийн даваа, унааг ЭНД дарж харна уу.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж