Туркийн онгоц замаасаа гарч, далайд унах шахжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Туркийн онгоц замаасаа гарч, далайд унах шахжээ

Туркийн онгоц замаасаа гарч, далайд унах шахжээ

Туркийн “Pegasus Airlines” авиа компанийн онгоц нисэх буудалд газардах үедээ гулгаж, улмаар замаасаа гарч, далайн усанд унах шахжээ.

Boeing 737-800 онгоц Хар тэнгисийн эрэг дэх Трабзон хотын нисэх буудалд дөнгөж газардсан даруйдаа гулгаж, эргийн налуу руу гулсаж орсон байна. Онгоц далайн уснаас ердөө хэдхэн метрийн зайтай зогсчээ.

Онгоцонд 168 хүн байсан бөгөөд ослын улмаас гэмтэж, бэртсэн тохиолдол гараагүй аж. Онгоц шаварт шигдэж зогсох үед онгоцны дотор шатахууны хурц үнэр үнэртэж эхэлсэн байна. Зорчигчид онгоцонд гал гарч, дэлбэрч болзошгүй гэж айж, сандралдсан тухайгаа ярьжээ.

Трабзон хотын захирагч Юсел Явуз бүх зорчигчдыг онгоцноос аюулгүй буулгасан, зарим шаардлагатай зорчигчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар эмнэлэгт хүргэсэн тухай мэдээлэл өгсөн байна.

“Pegasus Airlines” компаниас гаргасан мэдэгдэлд Boeing 737-800 онгоц замаас гарч, осолдсон, гэхдээ 162 зорчигч, хоёр нисгэгч болон дөрвөн үйлчлэгч гэмтэж, бэртээгүй гэж дурджээ.
 

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж