2018 оны 1 дүгээр сарын 11-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйлийг 10 хүн хувааж уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн эмнэлэгт эмчлэгдэж байгаагаас 1 хүний биеийн байдал маш хүнд байна. 5 хүн ажиглалтад байна.
Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс