Ерөнхий сайдын БНСУ дахь айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын БНСУ дахь айлчлал эхэллээ

Ерөнхий сайдын БНСУ дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны айлчлал өнөөдөр /2018.01.15/ эхэлж байна. Тэрбээр БНСУ-д гурав хоногийн айлчлал хийх аж.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Мөн Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-д оршин сууж, амьдарч буй Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана.

Айлчлалын үеэр  БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж