Нохойгоо онгоцонд оруулахын тулд жирэмсэн болж жүжиглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Нохойгоо онгоцонд оруулахын тулд жирэмсэн болж жүжиглэжээ

Нохойгоо онгоцонд оруулахын тулд жирэмсэн болж жүжиглэжээ

Хятадын нэгэн оюутан онгоцонд суухдаа нохойгоо нууцаар авч орох гэж байгаад баригдаж торгуулсан байна. Тэрбээр нохойгоо гэдсэндээ нууж, жирэмсэн мэт жүжиглэсэн ч хамгаалалтын ажилтан анзаарч саатуулснаар хэрэг манджээ.

Энэ хэрэг Хубей мужийн олон улсын нисэх буудалд болжээ. Бүсгүй нэг л жигтэй, сандарч тэвдсэн байдалтай байсан нь хамгаалалтын ажилтанд сэжигтэй санагдсан байна. Тэрбээр бүсгүйг саатуулж, гэдсийг нь барьж үзэхэд силикон уутнаас нэг сартай нохойн гөлөг гарч иржээ.

Бүсгүй мэдүүлэгтээ нохойг онгоцонд авч орохын тулд хуурамчаар жирэмсэн болж жүжиглэх тухай интернэтээс олж уншсан гэжээ.

Бүсгүйг онгоцонд хууль бусаар нохой авч орох гэж оролдсоны төлөө хэчнээн хэмжээний торгууль ноогдуулсан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: South China Morning Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж