Улсын томоохон эмнэлгүүд өнгөрөгч 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн өглөөний 08:30 цагаас оройн 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байсан. Харин энэ жилээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахаа больжээ.
Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Томоохон улсын эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахгүй байгаа. Өнгөрсөн жил Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг улсын таван эмнэлэг уртасгасан цагаар ажиллах шийдвэр гарч байсан. Энэ жил томоохон эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахаа больсон ч эдгээр эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасаг, хүлээн авах хэсэг нь 24 цагаар ажиллаж байгаа” гэв.
А.Сүрэн