Буриадын “Тоска” дуурьт Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцолно

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Буриадын “Тоска” дуурьт Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцолно

Буриадын “Тоска” дуурьт Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцолно

Буриадын дуурь бүжгийн үндэсний театрт энэ сарын 18-нд болох “Тоска” дуурийн гол дүрд Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцлохоор болжээ. Тодруулбал, МУГЖ Ө.Уянга Буриадын театрт 2015 онд тавьсан “Тоска” дуурьт дуулж байсан бөгөөд ОХУ-ын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч байжээ.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг Ж.Пуччинигийн алдарт уянгын ариг багтаасан бүтээл юм. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси нарын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь энэхүү бүтээлийг 1900-гаад оны ‘хит’ болгож хамгийн их тоглодог дууриудын тоонд зүй ёсоор багтсан байдаг. 

Уг дуурийн үзэсгэлэнт Тоскагийн дүрд МУГЖ Ө.Уянга, Каварадоссийн дүрд ОХУ-ын Буриад улсын жүжигчин Михаил Пигоров, Скарпиагийн дүрд МУГЖ, Г.Ариунбаатар нар тоглох аж.

Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж