Өнгөрсөн 2017 оны дүн мэдээгээр ОХУ-Хятадын хоорондын худалдаа эргэлт өмнөх 2016 онтой харьцуулахад 20.8 хувиар өссөнийг БНХАУ-ын Гаалийн удирдах газар мэдээлжээ. Нийт бараа эргэлт 84 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Хятадаас ОХУ руу хийх экспорт 14.8 хувиар өсч, 42.9 тэрбум ам.доллар болсон бол ОХУ-аас Хятад руу хийсэн экспорт 27.7 хувь өсч, 41.2 тэрбум ам.доллар болжээ.
2016 оны дүнгээр хоёр улсын хоорондын нийт бараа эргэлт 66.1 тэрбум ам.доллар байсан юм.
эх сурвалж:РИА НОВОСТИ