Оросууд төмс тарих нь багасчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Оросууд төмс тарих нь багасчээ

Оросууд төмс тарих нь багасчээ

Оросуудын хүнсний гол бүтээгдэхүүн болох төмсний хангамж дутагдах магадлалтайг ОХУ-ын Аудитын алба анхаарууллаа. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний сагсны бүтцийн 90.7 хувийг одоо бүрдүүлж байгаа нь Хүнсний аюулгүй байдлын бодлогод дурдагдсан 95 хувийг хангах гэсэн үзүүлэлтэд хүрэхгүй байгаа нь ийм анхааруулга гаргахад хүргэсэн байна.

Сүүлийн 10 жилд төмс тариалсан талбайн хэмжээ 1.7 дахин буурсан байна. Мөн төмс тариалж байсан 2000 гаруй фермер үйл ажиллагаагаа зогсоожээ. Төмс хадгалах агуулах сав хангалтгүй байгаа нь үүнд нөлөөлж байгааг Аудитын байгууллага үгүйсгэхгүй байна. Хэдийгээр хүнсний хэрэгцээнээс илүү гарахаар төмс хураан авч байгаа ч энэ ногоо нь хадгалалтын горим алдагдсан нөхцөлд амархан мууддаг.

Төмс тариалагчдын холбооны тэргүүн Алексей Красильников төмс тариалах оросын уламжлалт соёл өөрчлөгдөж байгааг хэлсэн байна.

Тэр “Төмс хувиараа тариалдаг хүмүүсийн тоо жил ирэх тутам буурч байна. Эмгэн болгон хашаандаа төмс тарьдаг байсан үе өнгөрсөн. Жилийн дөрвөн улиралд дэлгүүрээс хямд үнээр, хүссэн хэмжээгээрээ худалдан аваад сурчээ” хэмээн хэлжээ.

Статистик тоо баримтаар нэг орос хүн жилдээ 80 орчим кг төмс хэрэглэж байгаа нь Европын орнуудтай харьцуулахад өндөр хэрэглээ юм.

2016 онд Орос улс 31 сая тонн төмс хураан авсан бол өнгөрсөн 2017 онд 29.5 сая тонныг авчээ.

ОХУ гадаад орноос төмс импортлон авдаг. ОХУ-ын Гаалийн албаны мэдээгээр өнгөрсөн 2017 оны эхний найман сард 529 мянган тонн төмс импортолсон нь өмнөх 2016 онтой харьцуулахад 90 гаруй хувиар өссөн дүн юм. Төмсийг Египет, Пакистан, Израиль, Азербайжан, Мароккоос импортолж байна. Ингэхдээ хаврын сүүл, зуны эхэн сард импортолдог.

эх сурвалж:РИА НОВОСТИ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж