Шинэ жилийн баярын өдрүүдээр Москва хотын метрогоор зорчсон зорчигчдод Өвлийн өвгөний бэлгийг тараажээ.
2017 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2018 оны нэгдүгээр сарын 8-ыг хүртэл Москвагийн метроны Төв тойргийн буудлуудаар үйлчлүүлсэн зорчигчдод 127 мянган бэлэг тараалаа хэмээн Москва хотын Захиргаа мэдээллээ.
Өвлийн өвгөний бэлгийн багцад метроны “Тройка” карт бүхий бугуйвч, түлхүүрийн оосор, зөөлөн тоглоом, шоколад, үзэг, дэвтэр байжээ.
Мөн Москва хотын метро буудлуудад гэрэл зурагчин ажиллуулсан бөгөөд нийтдээ 6000 гаруй хүн Өвлийн өвгөн, Цасан охины хамт зургаа авхуулжээ.
эх сурвалж: РИА НОВОСТИ