Ньюс хөтөч: Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

11.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компанийн талаар мэдэгдэл хийнэ.
  • Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэд, оршин суугчдад хандан 2017 оны ажлын үр дүнгээ танилцуулна. Уулзалт Төмөр замын дуу, бүжгийн чуулгын Соёлын ордонд болно.

14.00

  • Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Уулзалт Соёлын төв өргөөнд болно.
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлөөс бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “Инновацийг баялаг болгох нь-Гарааны бизнес” сургалт зохион байгуулна. Сургалтыг МҮХАҮТ-д ажиллаж буй Канадын эксперт, бизнес хөгжлийн зөвлөх Глинис Дорей удирдан явуулна.
  • Баянзүрх дүүргийн ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТСИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ цег-ЫН “сҮЛД” ЧУУЛГЫН БАЙРАНД БОЛНО.
  • Эрүүл мэндийн яамны хурлын танхимд зарим аймаг, сумын эмнэлгүүдэд лабораторийн тоног төхөөрөмж гардуулна.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болно.

11.00

  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

14.00

  • Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын дэд хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд болно.

15.00

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

ЭВЕНТ

Сурагчдад зориулсан зургийн болон сэтгэл зүйн сургалт эхэлнэ. "Ногоон цас" төрийн бус байгууллагаас сурагчдын амралтад зориулан зургийн дугуйланг сэтгэл зүйн зөвлөгөөтэй хамтатган ажиллуулах аж.

  • Хаана: Засгийн газрын ордны чанх хойно Флора төвийн 3 давхарт.
  • Хэзээ: 2018.01.15-ны өдрөөс эхлэн 2018.02.01 хүртэл үргэлжилнэ.
  • Төлбөр: 60.000 төгрөг (Зургийн хэрэгсэл багтсан үнэ).
  • Жич: Сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд 20 хүүхэд бүртгэнэ.
  • Холбоо барих утас: 99298901 99235339
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж