Налайхын ил уурхайг ашиглалтад оруулав (1958.01.15)

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Налайхын ил уурхайг ашиглалтад оруулав (1958.01.15)

1926.01.20 Аливаа яам, тамгын газрын түшмэдүүд ээлж халалцан суудаг ёсыг халах тухай шийдвэр гарч байжээ.

1931.01.19 Улсын 14-р Бага хурал хуралдав.

1933.01.20 Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ардын цэргийн ангиудаас зарим анги, салбарыг Хязгаарын цэрэгт шилжүүлэн өгөхөөр заажээ.

1935.01.15 Баргын морьт цэргүүд ба Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, монгол загасны харуулуудыг эзэлжээ.

1946.01.15 Дотоод Монголын ардын хувьсгалт намын санаачлагаар Гэгээн сүмд Өвөр Монголын Дорнот хэсэг, Баргын ардын төлөөлөгчдийн нэгдсэн хурал хуралдав. 552 төлөөлөгч оролцсон хурлаас Хөлөнбуйр, Нун мөрөн, Жирэм, Зост, Зуу-Уд чуулганыг хамарсан Дорнот Монголын өөртөө засах орон байгуулсныг зарлаж, мөрийн хөтөлбөр баталж байжээ.

1951.01.16 Монголын сэтгүүлчдийн холбооны үндэс суурь болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагдав.

1954.01.21 Хилийн байцаан өнгөрүүлэх ангиуд гаалийн үзлэг, шалгалтыг хавсран хийж эхлэв.

1958.01.15 Налайхын ил уурхайг ашиглалтад оруулав.

1967.01.17 БНМАУ, Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2012.01.17 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж