Д.Загджав: Оюутолгой Монголынх биш, Канадынх болоод удаж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Д.Загджав: Оюутолгой Монголынх биш, Канадынх болоод удаж байна

Д.Загджав: Оюутолгой Монголынх биш, Канадынх болоод удаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Энэ үгнээсээ болоод дэд сайдын суудлаа ч өгч мэдэхээр байгаа юм. Ингээд дээрх асуудалтай холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Та “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Салбар удирдаж байгаа сайд ийм үг хэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Үүнийг дагаад хариуцлага, үр дагавар нь хэрхэн тусах бол?

-Би бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалсан. “Оюутолгой” Монголынх биш Канадынх болоод удаж байна. Дэлхийн зах зээл дээр Монгол “Оюутолгой” гэж байдаггүй. Иймд энэ асуудлыг зогсоож, “Оюутолгой”-гоо Монголынх болгомоор байна. Нийт ард түмний эрх ашгийн өмнөөс би “үзэх” болно. “Туркойз Хилл” гэдэг чинь Оюутолгой гэдэг англи үг. Манайд орж ирж байсан “Рио тинто”-гийн охин компани болох “Айвенхоу Майнз” бол Канадад бүртгэлтэй “Оюутолгой”-н охин кампани юм. Гэтэл Дубайн гэрээний дараа “Айвенхоу Майнз” нэрээ “Туркойз Хилл” болгоод сольчихсон. Канадын “Оюутолгой” компани дэлхийн олон улсад олборлолт хийдэг, манайх Канадын “Оюутолгой” компанийн түүхий эд бэлтгэх бааз болоод байна. Монголын “Оюутолгой” бол зүгээр л нэг төслийн жижиг нэгж. Тэд зардлаа өсгөж, ашиггүй ажиллаж байгаа мэт боловч Монгол Улсын баялгийг “цөлмөх” зорилготой. Бид гадны хүмүүсийг оруулж ирээд, эд баялгаа өдөр шөнөгүй зөөлгөж байна. Оюутолгойн автомашин ямар ч дараалалгүй хамгийн эхний ээлжинд явдаг. Нөхцөл байдал ийм байхад би инээгээд сууж чадахгүй. Энэ асуудлаар ирэх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийнэ. 

-Таныг Засгийн газраас өөр байр суурь илэрхийлсэн тохиолдолд эгүүлэн татах санал оруулна гэж Д.Сумъяабазар сайд хэлсэн. Тэгэхээр та огцроход хүрвэл яах вэ?

-Тийм асуудал байхгүй. Тэр бол Д.Сумъяабазар сайдын байр суурь. Харин би Монгол Улсын эрх ашгийн өмнөөс, өөрийнхөө л байр суурийг илэрхийлж байна. Индонез улсад байдаг дэлхийн томоохон орд газрын 50 гаруй хувийг АНУ, 40 хувийг “Рио тинто” эзэмшдэг байсан. Индонез өөрсдөө ердөө ес орчим хувийг л эзэмшдэг байсан. Ингээд нутгийн иргэд удаа дараалан тэр уурхайн ажиллагааг зогсоож, тэмцсэний дүнд өнөөдөр 50 гаруй хувийг эзэмшиж байна. Энэ туршлагыг бид судлах ёстой. Монгол Улс эд баялгийнхаа эзэн нь байж, ашгаас нь хүртэх ёстой. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж