Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн\УАШТ\ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр өндөрлөлөө.
Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болсон УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдлөө.
Дэлхийн бөхийн холбооны шинэчилсэн дүрмээр явагдсан улсын аваргын тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд шилдгүүдээ тодрууллаа.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 120 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон.
65 кг-ын жинд нийт 30 бөх барилдсан бөгөөд тэдний дунд дэлхийн аваргын медальтнууд олон багтсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийх байсан ч эмчийн магадлалаар барилдаагүй юм. Мөн энэ жингийн шилдэг бөхийн нэг “Алдар” спорт хорооны тамирчин Н.Лхамгармаа Г.Ханбүргэдэд ялагдаж, медальгүй буцлаа.
Шигшээ барилдаанд шалгарсан дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртсэн.
Хамгийн хүнд жин болох 125 кг-д 30 бөх барилдлаа. Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Н.Золбоо шилдэг гэдгээ дахин харуулж, аваргын алтан медалийн эзэн болсон.
ДҮН:
ЭРЭГТЭЙ:
65 кг: \30 бөх\
Алтан медалийн төлөө: Э.Ням-Очир (Хилчин)
Мөнгөн медаль: Б.Батмагнай (Алдар)
Хүрэл медаль: Т.Тулга (Арслан), Г.Ханбүргэд (Даян бөх)
86 кг \16 бөх\
Алтан медаль: О.Үйтүмэн (Алдар)
Мөнгөн медаль:П.Өнөрбат (Хасумегастарс)
Хүрэл медаль: Б.Нямбаяр (Хүч), Г.Ганхуяг (Аваргууд)
125 кг: \30 бөх\
Алтан медалийн төлөө: Н.Золбоо (Хүч)
Мөнгө медаль: О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай)
Хүрэл медаль: Б.Гончигтавхай (Цастын барс), М.Бэлгүтэй (Женко) тус тус улсын аваргын медальт байранд шалгарлаа.