Сошиалаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай вэ?

Сошиалаар сонин юутай вэ?

Сошиал ертөнцөд агаарын бохирдол, нефтийн үнийн өсөлт, эх орондоо “саатуулагдсан” Элчин сайд нартай холбоотой байр суурь зонхилж байна.

Эдгээрийг “Сошиалаар сонин юутай вэ” буландаа онцоллоо.

Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос өчигдөр Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулсан. Эл жагсаалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцжээ. Жиргээч энэ тухай

Эрка.Д‏ @erdenebatavia

“С.Бямбацогт гишүүн Сүхбаатарын хөшөөний цэцэг өргөлтөнд биш харин Утааны эсрэг ээж аавуудын Хэвтээ жагсаалд оролцжээ өнөөдөр” хэмээн жиргэжээ.

Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг ор үндэслэлгүй гүтгэлгийн мэдээллээ зогсоохгүй бол шүүхэд хандах болно гэдэг анхааруулгыг өгөөд буй. Энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “АТГ Г.Баасанг иргэний шүүхэд өгч яадгын ямар. АТГ-д шалгагдаад сандраад Г.Баасангийн ард нуугдаад байгаа эзнийг нь л эрүүгийн шүүхэд аваачиж тушаах хэрэгтэй ш дээ” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Япон, Канад, АНУ-д Монголыг төлөөлөн суух Элчин сайд нар 2017 оны тавдугаар сарын сүүлээр томилогдсон ч одоог болтол томилогдсон орон руугаа явж чадахгүй байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч 5 сар гаруй элчин сайдаа илгээж чадахгүй байгаа нь: 1. Монгол АНУын харилцаа нь Хэргийг түр хамаарагчийн хэмжээнд байхад хангалттай, 2. Хоёр орны харилцааны түвшинг бууруулах бодлого барьж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэх юм” хэмээжээ.

Шинэ он гарснаас хойш нефтийн бүтээгдэхүүн тойрсон хэл ам тасрахаа больсон. Нефть импортлогчид дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн, Засгийн газар шатахуунд ногдуулдаг Онцгой албан татвараа өсгөсөн зэрэг нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүйд хүргэлээ гэдгээ мэдэгдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мөн нефтийн үнэ өсөхөөс аргагүй нөхцөл үүссэн гэдгийг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэхдээ литр тутамдаа 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байна гэх нефть импортлогчдын тооцооллыг шалгах болно гэсэн. Харин жиргээчдийн хувьд энэ асуудалд хоёр талтай хандаж буй. Нэг хэсэг нь үнэ чөлөөлж болно гэж үзэж байхад нөгөө хэсэг нь тусгай зөвшөөрлийг нь цуцал ч гэж байгаа юм.

 

Шарайд‏ @bolodm “Бензин хурдан 10000 хүрээсэй. Ганцаараа хотын гудмаар түгжрээгүй жийх юмсан…”

ГомБоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж