Татвараа төлөөрэй, жолооч нар аа?

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Татвараа төлөөрэй, жолооч нар аа?

Татвараа төлөөрэй, жолооч нар аа?

Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлөх юм байна. Жишээлбэл,

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
  • 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой юм байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж