Б.Номин дэвжээнд гарсангүй

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Б.Номин дэвжээнд гарсангүй

Б.Номин дэвжээнд гарсангүй

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Б.Номин эмчийн магадлалаар дэвжээнд гарсангүй. Тэрбээр шөвгийн наймд Б.Батмагнайд ялагдаж, хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийх байсан юм. Тэгвэл энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг эмчийн магадлалаар өндөрлүүллээ.

65 кг-ын жингйн хүчтэй өрсөлдөгчийн нэг ‘Аврагч’ клубийн тамрчин Б.Номин эхний барилдаанаа А.Эрдэнэсайхантай хийж, ялалт авсны дараа эмчийн тусламж авсан юм.

Хамгийн олон бөх барилдсан 65 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө гавьяат тамирчин Э.Ням-Очир, Б.Батмагнай нар үлдээд байна. Энэ жинд нийт 30 бөх барилдсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж