Аваргын төлөө өрсөлдөх бөхчүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Аваргын төлөө өрсөлдөх бөхчүүд тодорлоо

Аваргын төлөө өрсөлдөх бөхчүүд тодорлоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн\УАШТ\ өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өндөрлөнө.

Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй бөхчүүд эрэгтэй, эмэгтэй тус бүр арван жинд өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно.

Энэ цагт медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодроод байна. Өнөөдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарсан.

Эрэгтэйчүүдийн 65, 125 кг-ын жинд тус бүр 30 тамирчин өрсөлдлөө.

65 кг-д барилдсан дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд эмчийн магадлалаар дэвжээнд гараагүй юм. Энэ жингийн аваргын төлөө гавьяат тамирчин С.Ням-Очир, Б.Батмагнай нар барилдахаар үлдээд байна.

Мөн 86 кг-ын жингийн шигшээ барилдаанд гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ О.Үйтүмэн нар үлдлээ.

МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: \15.00 цагаас эхэлнэ\

ЭРЭГТЭЙ:

65 кг: \30 бөх\

Алтан медалийн төлөө: Э.Ням-Очир (Хилчин) – Б.Батмагнай (Алдар)

Хүрэл медаль: Т.Тулга (Арслан), Ханбүргэд (Даян бөх)

86 кг \16 бөх\

Алтан медалийн төлөө: П.Өнөрбат (Хасумегастарс) – О.Үйтүмэн (Алдар)

Хүрэл медаль: Б.Нямбаяр (Хүч), Г.Ганхуяг (Аваргууд)

125 кг\30 бөх\

Алтан медалийн төлөө: О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай) – Н.Золбоо (Хүч)

Хүрэл медаль: Б.Гончигтавхай (Цастын барс), М.Лхагвагэрэл (Аварга)

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж