Хойд Солонгосын баг, тамирчдыг Пёнчаны өвлийн олимпод оролцуулах асуудлыг нарийвчлан авч хэлэлцэхээр хоёр Солонгосын төлөөлөгчид ажил хэргийн түвшний хэлэлцээ хийхээр тохирсон тухай БНСУ-ын Нэгдлийн яам мэдэгджээ.
Даваа гаригт /2017.01.15/ товлогдсон уулзалтаар Пёнчаны олимпод зочлох Хойд Солонгосын урлагийн үзүүлбэрийн хамтлагийн асуудлаар голчлон ярилцана гэсэн яамны мэдээллийг Ёнхап агентлаг уламжилсан байна.
БНСУ-ын талаас тавьсан саналын дагуу маргаашийн хэлэлцээг өглөө 10.00 цагт Панмунжом тосгон дахь Тонгилгак гэх Хойд Солонгосын байгууламжид эхлүүлэхээр тохиролцжээ. Уулзалтаар умардын урлагийн хамтлагийн аяллын маршрут, хэрхэн Өмнөд Солонгост хүрэх, тоглолтын хөтөлбөр зэргийг нарийвчлан хэлэлцэх гэнэ.
С.ЦЭЛМЭГ