Гурван ихэр хүүхдэд төрсний гэрчилгээг гардуулан өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Гурван ихэр хүүхдэд төрсний гэрчилгээг гардуулан өгчээ

Гурван ихэр хүүхдэд  төрсний гэрчилгээг гардуулан өгчээ

Он гарснаас хойш улсын хэмжээнд хоёр ээж гурван ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Түүний нэг болох БГД-ийн 16 дугаар хорооны иргэн Д.Энхтүвшингийн гэр бүлд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг хорооны ажлын албанаас зохион байгуулжээ.

Энэхүү ёслолын ажиллагааг БГД-ийн 16 дугаар хорооны ажлын алба, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дэд дарга Б.Бурмаа, БГД-ийн Гэр Бүл, Ёслолын Ордон хамтран зохион байгуулж “Төрсний гэрчилгээ”-г гардуулж өгчээ. Шинээр мэндэлсэн гурван ихрийн хоёр нь хүү, нэг нь охин гэнэ. Ийнхүү Д.Энхтүвшингийн гэр бүл таван хүү, хүсэн хүлээсэн нэг охинтой болоод байгаа юм. Дүүргийн Гэр Бүл, Ёслолын Ордны зүгээс тэдний гэр бүлд бэлэг барьж таван сайхан хүүтэй болсон залуухан ээжид энэ сарын 26-нд болох “Дархан бэр” өргөмжлөх ёслолд оролцох урилга өгч “ЛУС ДАРХАЛСАН БЭР”-ээр өргөмжлөхөөр шийдвэрлэснээ дуулгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж