Шанхайд амиа алдсан охин бусдын гарт үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Шанхайд амиа алдсан охин бусдын гарт үрэгджээ

Шанхайд амиа алдсан охин бусдын гарт үрэгджээ

Шанхай хотод амиа алдсан монгол охин нь амиа хорлосон гэх мэдэгдлийг Хятад улсын Шанхай хотын Цагдаагийн газраас гаргасныг бид XINHUANET аас иш татан мэдээлсэн билээ. Гэвч энэ мэдэгдэл нь ташаа аж.

Болсон үйл явдлыг тодруулбал, Шанхай хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол эмэгтэйн цогцос олдсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр талийгаачийн ар гэрийнхэн БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны нэгдүгээр сарын 1-нд очжээ.

Гэвч Шанхай хотын удирдлагууд болон цагдаагийн газрынхан ар гэрийнхэнд нь талийгаачийн цогцсыг таниулах үзүүлэг хийлгүй мөн хэргийн материалтай танилцуулалгүй гурав хоногт хүлээлгэжээ. Харин энэ хугацаанд БНХАУ-д амь насаа алдсан Монгол охин амиа хорлосон гэх мэдээлэл цацагдсан байна.

Хохирогчийн ар гэрийнхэн энэ мэдээллийг Монголд ирсний дараа мэджээ.

Хохирогч бусдын гарт амиа алдсан байх магадлал өндөр байгаа аж.

Талийгчийн ар гэрийнхэн Хятад улсын элчин сайдын яаманд хандаж, үнэн зөв мэдээлэл өгөхийг хүссэнээр Хятадын талаас анх цацсан мэдээллийг устгуулах тухай мэдэгдсэн байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж