Хавайд пуужингийн хуурамч түгшүүр зарлаж, иргэдийг сандаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Хавайд пуужингийн хуурамч түгшүүр зарлаж, иргэдийг сандаргажээ

Хавайд пуужингийн хуурамч түгшүүр зарлаж, иргэдийг сандаргажээ

АНУ-ын Хавай мужийг чиглэсэн пуужингийн аюулын дохио иргэдийн гар утсанд ирж, зурагт, радиогоор анхааруулга, дохио, сэрэмжлүүлэг мэдээлэл цацагдаж, муж даяар сандралдаан, үймээн үүсгэжээ. Удалгүй энэ дохио хуурамч болохыг мэдэгдсэн байна.

Оршин суугчдын гар утсанд өчигдөр өглөө 08.00 цагийн үед /2017.01.13/ “Баллистик пуужингийн цохилт Хавайг чиглэж байна. Даруй хоргодох байранд орно уу. Энэ бол сургуулилт биш” гэсэн мессеж иржээ.

Хуурамч түгшүүр зарласан мессеж илгээснээс хойш 18 минутын дараа оршин суугчдын и-мэйл хаягаар хуурамч дохио гэдгийг залруулсан шуудан илгээсэн ч гар утсанд 38 минутын дараа мэдэгджээ.

Мужийн захирагч Дэвид Иге ард иргэдээсээ уучлал гуйж, Онцгой байдлыг удирдаах газарт ээлж солигдох үеэр холбогдох албан тушаалтан буруу товчлуур дарсны улмаас хуурамч түгшүүр зарласан болохыг мэдэгдсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын засгийн газар мөрдөн шалгалт эхлүүлсэн гэжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчнээс мөн пуужингийн аюул байхгүй болохыг мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын пуужингийн довтолгооны болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс Хавайн Онцгой байдлыг удирдах газар түгшүүрийн дохиог үргэлж бэлэн байдалд байлгадаг аж. Өнгөрсөн арванхоёрдугаар сард мужийн захиргаанаас Хүйтэн дайнаас хойш анх удаа цөмийн аюулын дохиог туршиж, сургуулилт явуулжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж