Хавдрын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Хавдрын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

Хавдрын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10.00 цагаас эхлэн умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирүсийг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна.

Энэ төрлийн шинжилгээг хувийн лабораториудад 100,000 төгрөгийн үнэтэй хийдэг бол тус эмнэлгийн ашиглаж байгаа оношлуураар хавдрын эрсдэл бүхий 13 төрлийн хэв шинжийг тодорхойлдог аж.

Тодруулж хэлбэл, Монголд өөр хаана ч хийгдэхгүй байгаа хамгийн сүүлийн үеийн оношлуурыг ашиглаж байна.

2017 оноос Австрали улс умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт ПАП шинжилгээг ашиглахаа больж, хүний хөхөнцөр вирүсийг илрүүлэх шинжилгээ рүү шилжжээ.

Учир нь ПАП шинжилгээ бол хавдар болж эхэлж байгаа эсүүдийг эрт илрүүлдэг бол хавдар болох эрсдэл үүсгэдэг хүний хөхөнцөр вирүсийн халдварыг эрт илрүүлэх нь умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх хамаагүй үр дүнтэй арга гэж үзсэн байна.

Зарим төрлийн хүний хөхөнцөр вирүсийн халдварыг олон жил тээсэн тохиолдолд умайн хүзүүний хавдар болдог. Манай улсад умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдийн дундах хамгийн тархалттай хавдрын тоонд бичигдсээр ирсэн юм.

Шинжилгээг өнөөдөр 14.00 цаг хүртэл авах юм.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж