Төрийн банк захирлуудаа цомхотголоо

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Төрийн банк захирлуудаа цомхотголоо

Төрийн банк захирлуудаа цомхотголоо

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулж, захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийн дагуу тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 орчим болгож цөөлсөн байна.

Засгийн газар өмнө нь төрийн өмчит компаниудыг татан буулгах шийдвэр гаргаж, мөн данхгар бүтэцтэй ажиллаж байгаа байгууллагуудад зүй зохистой хуваарилалт хийн, үргүй зардлыг бууруулах шийдвэр гаргаж ажиллахаа мэдэгдэж байсан.

Шийдвэрийн дагуу дээрх ажлууд хийгдэж буй нь энэ бололтой.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж