Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийнэ

Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 13.00 цагт Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ.  Уулзалт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.

Энэ үеэр нийслэлийн агаарын бохирдол, гэр хорооллын барилгажуулалт зэрэг сэдвүүдээр голлон ярилцах юм байна.

Өмнө нь Ерөнхийлөгч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ‘Гэр хорооллыг барилгажуулах ажлыг зохион байгуулахын тулд эхлээд иргэдээ ажилтай орлоготой болгох, мөн орлоготой иргэдийг цалингаар нь барьцаалж нэн тэргүүнд орон сууцанд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах ёстой гэж мэдэгдэж байв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж