Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээгээр Улаанбаатар хотод өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор өдөртөө 27-32 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Халх голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ, өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар өдөртөө 11-16 градус, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна.