Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах” ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2018.01.13/ Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, цаг үеийн мэдээллийг сонсч, тулгамдаж буй асуудалтай танилцсан юм.

Дээрх удирдамжийн дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Л.БолдХан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БОАЖЯ, ЭМЯ, ЭХЯ, НЗДТГ-ын төлөөлөлүүд Хан-Уул дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажилтай танилцлаа.

Ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Түшигт хангай” ХХК-ийн уурын  халаалтын зуухтай танилцлаа. Тус зуух нь 2018 онд төвлөрсөн шугамд холбогдож, халаалтаа шийддэг байсан 60 дугаар сургуулийн хичээлийн 2 байр, 73 дугаар цэцэрлэгийн  байр, “Говийн-16” ажилчдын байр, 7, 8 дугаар хорооны байр зэрэг газрууд төвлөрсөн халаалтанд холбогдох талаар ярилцлаа.

Түүнчлэн Ажлын  хэсэг тус хороонд  байрлах өөрийн хөрөнгөөр цахилгаан халаалт тавьж дулаалганы асуудлаа өөрсдөө шийдсэн 7 дугаар хорооны иргэн Ш.Цэцэгдэлгэрийхээр орж танилцан, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй цахилгааны хөнгөлөлтийн талаар санал солилцлоо. Иргэн Ш.Цэцэгдэлгэр зөвхөн 100% цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхөд өдрийн болон шөнийн хөнгөлөлт үзүүлэх санал хэллээ.

Дараа нь Хан-Уул нэгдсэн эмнэлэгийн 2017 онд төвлөрсөн халаалтанд шилжсэн талаарх ажилтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав. Мөн дүүргийн 4 дүгээр хорооны иргэд оршин суугчдын төлөөлөлтэй агаарын бохирдлыг бууруулах асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж