Ажил хөдөлмөр эрхлэхэд хамгийн таатай 10 улс

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Ажил хөдөлмөр эрхлэхэд хамгийн таатай 10 улс

Ажил хөдөлмөр эрхлэхэд хамгийн таатай 10 улс

Ажил хөдөлмөрлөх эрхэлж, аж амьдралаа залгуулахад хамгийн таатай 10 улсыг танилцуулъя. Эдгээр улсыг жилийн дундаж орлого, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ээлжийн амралт, бүх нийтийн амралтын өдрүүд, хүүхэд асрах чөлөө, ажлын цаг, ажилгүйдлийн түвшин зэрэг үзүүлэлтүүдээр нь жагсаажээ.


 1    ЛЮКСЕМБУРГ

Европын хамгийн жижиг улс. Люксембург, герман, франц, англи гэсэн дөрвөн хэлийг өргөн хэрэглэдэг. Ард иргэдийн амьдрал тогтвортой. Ажилгүйдлийн түвшин бага, цалин өндөр, гэмт хэргийн гаралт бага, гэхдээ амьжиргааны зардал нэлээд өндөрт тооцогдоно.

Жилийн дундаж орлого: $60,369
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: $11.20 /цагт/
Ээлжийн амралт: 25 хоногоос доошгүй
Бүх нийтийн амралт: 10 өдөр
Хүүхэд асрах хугацаа: Цалинтай чөлөө олгоно. Бүтэн цагаар 6 сар, хагас цагаар 12 сар хүртэл чөлөө авах боломжтой
Ажилгүйдлийн түвшин: 6.5%
Долоо хоногт ажиллах цаг: 30


 2    ШВЕЙЦАРЬ

Засаг захиргааны хувьд АНУ-тай төстэй. 26 муж улстай, тус бүрдээ захиргаа, хууль дүрэмтэй. Герман, итали, франц, романш гэсэн үндсэн дөрвөн хэлтэй. Аялал жуулчлалын салбар эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь юм.

Жилийн дундаж орлого: $58,389
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: Албан ёсоор тогтоосон хэмжээ байхгүй
Ээлжийн амралт: 20 хоног
Бүх нийтийн амралт: Мужаасаа хамаарч 7-15 өдөр
Хүүхэд асрах хугацаа: 14 долоо хоногийн хугацаанд цалингийн 80 хувийг авна
Ажилгүйдлийн түвшин: 3.6%
Долоо хоногт ажиллах цаг: 31


 3    АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

9,8 сая ам.дөрвөлжин км газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр ОХУ ба Канадын дараа гуравт бичигддэг. Улс төр, эдийн засаг, соёл урлаг гээд аль ч салбарт дэлхийн нөлөө бүхий гүрэн. Дэлхийн ДНБ-ий 25 хувийг дангаар бүрдүүлэгч улс юм.

Жилийн дундаж орлого: $58,714
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: $7.25 /цагт/
Ээлжийн амралт: Албан ёсоор тогтоосон хэмжээ байхгүй. Дунджаар 10-20 хоног
Бүх нийтийн амралт: 8 өдөр
Хүүхэд асрах хугацаа: 12 долоо хоног. Цалинтай эсэх нь ажил олгогчоос шалтгаална
Ажилгүйдлийн түвшин: 4.8%
Долоо хоногт ажиллах цаг: 34.4


 4    АВСТРАЛИ

Австралийн өвөл зургаагаас наймдугаар сард үргэлжилдэг. Харин есөөс арваннэгдүгээр сард хавар, арванхоёроо хоёрдугаар сард зун, гурваас тавдугаар сард намрын улирал болдог. 378 зүйлийн хөхтөн амьтан, 828 зүйл шувуу, 4000 гаруй зүйлийн загас, 300 гаруй зүйл гүрвэл гээд олон төрлийн амьтан, ургамалтай.

Жилийн дундаж орлого: $50,167
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: $10.90 /цагт/
Ээлжийн амралт: 20 хоногоос доошгүй
Бүх нийтийн амралт: 7 өдөр
Хүүхэд асрах хугацаа: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалинтай 18 долоо хоногийн чөлөө олгодог. Мөн 12 сарын цалингүй чөлөө авах боломжтой
Ажилгүйдлийн түвшин: 5.7%
Долоо хоногт ажиллах цаг: 32


 5    НОРВЕГ

Хүн амд ногдох орлогын хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг чинээлэг улс. Дийлэнх хүнсний бүтээгдэхүүнээ импортоор авдаг учир амьжиргааны зардал чамгүй өндөр гэнэ.

Жилийн дундаж орлого: $50,908
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: Албан ёсоор тогтоосон хэмжээ байхгүй
Ээлжийн амралт: 25 хоног
Бүх нийтийн амралт: 2-оос доошгүй
Хүүхэд асрах хугацаа: Бүтэн цалинтай 44 долоо хоногийн чөлөө олгоно. Эсвэл 80 хувийн цалинтай 54 долоо хоногийн чөлөө олгодог
Ажилгүйдлийн түвшин: 4.4%
Долоо хоногт ажиллах цаг: 27.4


 6   НИДЕРЛАНД

Хүн амын нягтралын хэмжээгээр Европт тэрүүлдэг. Алтан зул цэцгээрээ алдартай. Дэлхийн цэцгийн зах зээлийг 40.3 хувийг дангаар хангадаг. Үндсэн хэл нь нидерланд боловч ард иргэдийн 90 хувь нь англиар ярьдаг. Ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг зөвшөөрсөн дэлхийн хамгийн анхны улс юм.

Жилийн дундаж орлого: $50,670
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: $9.60 /цагт/
Ээлжийн амралт: 20 хоногоос доошгүй
Бүх нийтийн амралт: 10
Хүүхэд асрах хугацаа: Бүтэн цалинтай 16 долоо хоногийн чөлөө олгодог
Ажилгүйдлийн түвшин: 5.3%
Долоо хоногт ажиллах цаг: 27.3


 7    ИСЛАНД

Ердөө 335 мянга гаруй хүн амтай жижиг улс. Дунджаар таван жил тутамд идэвхэждэг 130 гаруй идэвхтэй гал уултай. Исландад нэг ч шумуул байдаггүй гэнэ.

Жилийн дундаж орлого: $46,074
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: Албан ёсоор тогтоосон хэмжээ байхгүй
Ээлжийн амралт: 24 хоног
Бүх нийтийн амралт: 13 өдөр
Хүүхэд асрах хугацаа: Цалингийн 64 хувийг олгож, 13 долоо хоногийн чөлөө олгодог
Ажилгүйдлийн түвшин: 3.6%
Долоо хоногт ажиллах цаг: 36.2


 8    ДАНИ

НҮБ-аас гаргасан дэлхийн улс орнуудын Аз жаргалын тайланг тэргүүлж байгаа улс. Эрүүл амьдрал, цалин орлого, эрх чөлөө, нийгмийн халамж, итгэлцэл зэрэг үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авчээ.

Жилийн дундаж орлого: $50,024
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: Албан ёсоор тогтоосон хэмжээ байхгүй
Ээлжийн амралт: 25 хоног
Бүх нийтийн амралт: 9 өдөр
Хүүхэд асрах хугацаа: 52 долоо хоногийн цалинтай чөлөө олгодог
Ажилгүйдлийн түвшин: 4.3%
Долоо хоногт ажиллах цаг: 28


 9    БЕЛЬГИ

Шоколадаараа алдартай энэ улсын шар айраг ч мөн дэлхийд дээгүүрт үнэлэгддэг. Люксембург, Герман, Франц, Нидерланд улстай хиллэн оршдог. Нидерланд, франц, герман гэсэн үндсэн гурван хэлтэй.

Жилийн дундаж орлого: $47,702
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: $10 /цагт/
Ээлжийн амралт: 20 хоног
Бүх нийтийн амралт: 10 өдөр
Хүүхэд асрах хугацаа: Цалингийн 75-80 хувийг олгож, 15 долоо хоногийн чөлөө олгодог
Ажилгүйдлийн түвшин: 7.6%
Долоо хоногт ажиллах цаг: 29.6


 10    КАНАД

Канад улс байгалийн асар их нөөц баялагтай. Мөн тус улсад дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 орчим хувь нь оршдог. Улсын нийт газар нутгийн 31 хувь нь ой модоор хучигджээ.

Жилийн дундаж орлого: $47,843
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: $8.20 /цагт/
Ээлжийн амралт: 10 хоног
Бүх нийтийн амралт: 8
Хүүхэд асрах хугацаа: 37 долоо хоногийн цалингүй чөлөө
Ажилгүйдлийн түвшин: 6.8%
Долоо хоногт ажиллах цаг: 32.8

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж