Үндсэн хуулийн ойн барилдаанд гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн ойн барилдаанд гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

Үндсэн хуулийн ойн барилдаанд гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

Шинэ үндсэн хуулиа батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай нараар магнайлуулсан 256 бөх зодоглою.

Барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Увс нуур" дэвжээний бөх, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, "Булганхангай" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэлээ. 

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Б.Сангисүрэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарсан юм.
 

Тавын даваа

1. у/г Ө.Бат-Орших – а/а Б.Даваа-Очир

2. у/з Б.Пүрэвсайхан – у/н Ш.Шинэбаяр

3. у/х А.Цацабшир – у/н Ч.Цогбаяр

4. у/х Н.Батзаяа – у/н Б.Сангисүрэн

5. у/н Э.Энхбат – а/з Л.Батсайхан

6. у/н Ч.Баянмөнх – а/х Д.Пүрэвдорж

7. у/н Б.Батжаргал – у/н Д.Анар

8. у/н Э.Даш – у/н Ч.Хөхчирэнгэр

Зургаагийн даваа

1. у/г Ө.Бат-Орших – у/н Ч.Цогбаяр

2. у/н Э.Энхбат – у/н Ш.Шинэбаяр

3. у/н Б.Сангисүрэн – у/н Д.Анар

4. у/н Э.Даш – а/х Д.Пүрэвдорж

Долоогийн даваа

1. у/г Ө.Бат-Орших – у/н Б.Сангисүрэн

2. у/н Э.Энхбат – а/х Д.Пүрэвдорж

Наймын даваа

1. у/г Ө.Бат-Орших – у/н Э.Энхбат

 /Түрүү/              /Үзүүр/\

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж