О.Насанбурмаа найм дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа найм дахь түрүүгээ хүртлээ

О.Насанбурмаа найм дахь түрүүгээ хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд үргэлжлэн явагдаж байна. Энэ оны УАШТ монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд зохион байгуулагдаж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Өнөөдөр дэвжээнд гарсан шилдэг бөхчүүдээс дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ш.Түмэнцэцэг 68 кг-д түрүүллээ. Мөн “Сомбатхей 2011” өсвөрийн ДАШТ-ий мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ, “U 23” ДАШТ-ий алтан медальт Алтанцэцэгийн Батцэцэг 57 кг-д аваргын алтан медалийг авсан юм.

Гавьяат тамирчин О.Насанбурмаа улсын аваргын найм, Ш.Түмэнцэцэг зургаа дахь түрүүгээ хүртэж байна.

ДҮН:

ЭМЭГТЭЙ:

50 кг: (15 бөх)

  • Алтан медаль: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • Мөнгөн медаль: Ц.Намуунцэцэг (Хасумегастарс)
  • Хүрэл медаль: С.Энхтунгалаг (Төгс), Н.Анударь (Аврагч)

57 кг: (12 бөх)

  • Алтан медаль: А.Батцэцэг (Хасумегастарс)
  • Мөнгөн медаль: Б.Энхтүвшин (Аврагч)
  • Хүрэл медаль: П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг: \7 бөх\

  • Алтан медаль: Ш.Түмэнцэцэг (Хилчин)
  • Мөнгөн медаль: М.Хишигмаа (Хүч)
  • Хүрэл медаль: Х.Мөнхтуяа (Цастын барс), Э.Даваанасан (Алдар)

72 кг: (11 бөх)

  • Алтан медаль: О.Насанбурмаа (Женко)
  • Мөнгөн медаль: З.Болортунгалаг (Хангай хайрхан)
  • Хүрэл медаль: Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж