Бөхийн гэргий нар эх, хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Бөхийн гэргий нар эх, хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэв

Бөхийн гэргий нар эх, хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэв

Бөхчүүдийн гэргий нар хамтарч, өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандив, тусламж гардууллаа. Нийгмийн сайн сайхан үйлсэд нэгдэх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдэд тустай санаачилгыг дэмжих “Сайхан сэтгэл” зорилтот группийг бөхийн гэргий нар сошиал орчинд үүсгэжээ.

Энэ нь тэдний хэрэгжүүлсэн гурав дахь аян бөгөөд энэ удаагийн аяны зорилгыг Улсын заан Б.Пүрэвсайханы эхнэр, Улсын заан Д.Бумбаярын охин Б.Шижиртуяа санаачилжээ. 

Улсын аварга Г.Эрхэмбаярын гэргий Ц.Дэлгэрмаа, аварга Ч.Санжаадамбын гэргий Б.Солонго, аварга С.Мөнхбатын гэргий Б.Сарангэрэл нарын 100-гаад бүсгүйчүүдийн сэтгэлийн бэлгийг өнөөдөр улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн гэргий Ө.Баярчимэг, улсын заан Б.Пүрэвсайханы гэргий Б.Шижиртуяа, аймгийн заан Б.Батгэрэлийн гэргий Ч.Ганхуяг нарын төлөөлөл гардуулж өглөө.

Тэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шарлагын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дуслын автомат шахуурга, тэргэнцэр, ор зэргийг хандивлажээ.

 

Б.АНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж