АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч Майкл Коэн ерөнхийлөгчтэй уулзаж байсан биеэ үнэлэгчийг ‘Амаа хамхиж яв’ гэж 2016 оны аравдугаар сард 130,000 ам.доллар төлсөн тухай Уолл Стрийт сэтгүүл мэдээлсэн. Харин Трампын өмгөөлөгч мэдэгдэл хийхдээ ерөнхийлөгч биеэ үнэлэгчтэй уулзсан мэдээллийг эрс үгүйсгэж байна гэсэн боловч “Салхи Дэниэл” гэх хочтой Степани Клиффорд гэх бүсгүйд мөнгө төлсөн тухай ганц ч үг дурсаагүй байна.
Коэны мэдэгдэж буйгаар Трампын өмгөөлөгч биеэ үнэлэгчид мөнгө төлсөн тухай мэдээлэл 2011 оноос хойш гарах болсон ажээ.
Цагаан ордны төлөөлөгч Уолл Стрийт сэтгүүлийн мэдээлэлд хариу мэдэгдэл гаргаж, “Энэ бол сонгуулиас өмнө зохион байгуулалттайгаар тараасан худал, хуучин мэдээлэл” гэжээ.
Уолл Стрийт сэтгүүлд "Энэ явдал 2006 онд дээдсийн хүрээллийнхний гольфийн клубын нэгэн тэмцээний дараа болсон бөгөөд Трамп “Салхи Дэниэл” хочтой тайчигч, биеэ үнэлэгч бүсгүйтэй уулзсан" гэж бичжээ.
Степани Клиффорд энэ талаар мөн тайлбар хийхдээ "Би Трамптай олон нийтийн арга хэмжээний үеэр хэд хэдэн удаа тааралдсанаас өөр зүйл байхгүй. Түүнээс мөнгө авсан гэдэг бол гүтгэлэг” гэсэн байна.
Эх сурвалж: CNN