Шингэнээс хордож, нас барсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Шингэнээс хордож, нас барсан хэрэг гарчээ

Шингэнээс хордож, нас барсан хэрэг гарчээ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2-р багийн нутаг Цавт гэх газарт хоёр хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр таван иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон хэрэг гарчээ.

Болсон явдалтай холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, ажлын хэсэг, шуурхай бүлэг томилон ажиллуулж эхэлжээ.

Хордсон таван иргэний нэг нь нас барсан гэх мэдээллийг албаныхан өглөө.

Улаанбаатар хотын харьяат, 47 настай, иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдсэн ч амьсгал хураажээ.

Одоогоор нэг иргэний биеийн байдал хүнд байна. Бусад гурвынх нь биеийн байдал харьцангуй сайжирч, хордлогын эмчилгээ хийлгэж байна.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн багийнхан хордсон иргэдийг Дашбалбар суманд шилжүүлэн эмчилж байгаа бөгөөд өнөөдөр оройдоо Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн, эмчилгээг үргэлжлүүлнэ гэлээ.

Урьдчилсан дүгнэлтээр, тэдгээр иргэдийг техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж