Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Энэ цагт алтан медалийн төлөө барилдах бөхчүүд тодорсон бол удахгүй хүрэл медалийн дагах барилдаанууд үргэлжлэн явагдана.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн аваргын төлөө Ц.Цогбадрах, Б.Төгс, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, З.Сумъяабазар нар шалгаран үлдээд байна. Мөн 97 кг-ын шигшээ барилдаанд П.Өсөхбаяр, Б.Зоригтбаатар нар өрсөлдөгч бөхчүүдээ ялснаар улсын аваргын төлөө барилдахаар боллоо.
Шигшээ барилдаан 18.00 цагаас эхлэх бөгөөд ETV телевизээр шууд дамжуулан хүргэж байна.
ЭРЭГТЭЙ:
57 кг: \25 бөх\
- Алтан медалийн төлөө: Ц.Цогбадрах (Алдар) – Б.Төгс (Төгс)
- Хүрэл медалийн төлөө: З.Занабазар (Арслан) – Б.Түмэнцогт (Хасумегастарс) мөн С.Нямдаваа (Цастын Барс) – Ц.Мандалсүрэн (Алдартан)
74 кг: \23 бөх\
- Алтан медалийн төлөө: Г.Мандахнаран (Алдар) – З.Сумъяабазар (Хангарьд)
- Хүрэл медалийн төлөө: Г.Идэрхүү (Аваргууд академи) – Б.Бат-Эрдэнэ (Орхон) мөн А.Бат-Эрдэнэ (Хангай хайрхан) – Б.Батсүх (Хасумегастарс)
97 кг: \15 бөх\
- Алтан медалийн төлөө: П.Өсөхбаатар (Хилчин) – Б.Зоригтбаатар (Мэргэд Хангай)
- Хүрэл медалийн төлөө: Ө.Батзул (Аврагч) – Б.Бадамдорж (Аврагч спорт хороо) мөн А.Нармандах (Даян бөх) – Б.Одсүрэн (Мэргэд)
ЭМЭГТЭЙ:
50 кг: \15 бөх\
- Алтан медалийн төлөө: Э.Нарангэрэл (Хангарьд) – Ц.Намуунцэцэг (Хасумегастарс)
- Хүрэл медалийн төлөө: С.Энхтунгалаг (Төгс) – Ц.Цэнджав (Хасумегастарс) мөн н.Анударь (Аврагч) – А.Наранцацрал (Аваргууд)
57 кг: \12 бөх\
- Алтан медалийн төлөө: Б.Энхтүвшин (Аврагч) – А.Батцэцэг (Хасумегастарс)
- Хүрэл медалийн төлөө: Б.Арвин (Хангай хайрхан) – П.Шинэхүү (Алдар) мөн Э.Энхбуян (Хангай хайрхан) – Б.Болортуяа (Женко)
68 кг: \7 бөх\
- Алтан медалийн төлөө: Ш.Түмэнцэцэг (Хилчин)- М.Хишигмаа (Хүч)
- Хүрэл медалийн төлөө: Г.Ундраа (Женко) – Х.Мөнхтуяа (Цастын барс) мөн А.Сүрэн (Хангай хайрхан) – Э.Даваасүрэн (Алдар)
72 кг: \11 бөх\
- Алтан медалийн төлөө: О.Насанбурмаа (Женко) – З.Болортунгалаг (Хангай хайрхан)
- Хүрэл медалийн төлөө: Э.Идэрцэцэг (Хүч) – Б.Даваацэрэн (Аваргууд) мөн П.Номин-Эрдэнэ (Алдар) – Н.Аззаяа (ҮБТДС)