УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр /2017.01.13/ тойргийнхоо 23 дугаар хорооны 100 гаруй айлд нүүрс тараажээ.
Тэрбээр өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ "УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд зуух тараана гэж ярихаа боль, ард түмнийг мунхруулахаа зогсоо. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол 90 гаруй хувьд, хөрсний бохирдол 88 хувьд хүрсэн байна. БНХАУ нэг жилийн дотор агаарын бохирдлыг 21 хувиар бууруулчихлаа. Энэ улс газ, цахилгаан хоёроор л энэ асуудлаа шийдсэн. Өнөөдөр дэлхийн доог, тохуу болох асуудал битгий ярь. Би тойргоороо явж, айлуудын байгаа байдалтай танилцсан. Хүүхдээ тэврээд гэртээ хөлдөж осгох гэж байгаа эмэгтэй байна. Тиймээс би энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 23-р хороогоор явж, нүүрс тараана" гэж ярьж байсан юм.
Т.НОМИН