Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр иргэдтэй уулзах аж.
Төрийн тэргүүн энэ өдөр МҮЭСТО-нд 13:00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцах ба улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг сонсч, ярилцах юм байна.
Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалт даваа гаригт Сүхбаатар дүүрэгт үргэлжлэх ба Соёлын төв өргөөнд 14:00 цагаас уулзалт болно. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны сайтад мэдээлжээ.
Б.ЭНХ