С.Жавхлангийн ижий сахиус

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

С.Жавхлангийн ижий сахиус

Нийтийн дуунаасаа урвах нь уу гэмээр хэт улс төржсөн ар Монголын алдарт зохиолын дуучин С.Жавхлан гэнэт юу болов гэмээр уран бүтээлдээ ханцуй шамалж эхэлсэн. Хөдөөний хөрслөг бор хүү их хотын амьдралд хөл тавьж, бөөрөнхий гэрээс амьдралаа эхлүүлж байсныг бодвол өнөөдөр тэр МУГЖ хэмээх эрхэм цолтой, ар Монголын алдарт дуучин хэмээх гуншинтай, хоёр охинтой, үзэсгэлэнт гэргийтэй, хувийн бизнестэй болж амжжээ. Баргийн аавын хүүд олдоод байхгүй аз хийморьтой амьдралыг туулж яваа тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө Ижий сахиус хэмээн үе үесхэн ярьж, тусгайлан ном хүртэл гаргаж байсныг уншигчид маань санаж буй байх аа. Дуучны шүтээн болсон Ижий сахиусыг онго сахиус болгон оруулдаг энэ эгэл бүсгүйг Намираа гэдэг. Доктор З.Бат-Отгон, “Чингис хааны академи”-ийн Давааням нарын эрхмүүд чухам ижий сахиусаас адис жанлав хүртэж, одоогийн их үйлсээ эхлүүлж байсан гарын шавь нар нь аж. Энэ мэт Ц.Нямдорж сайд, дуучин Ариунаагаас авахуулаад манай урлаг, улс төр, бизнесийн томчууд Ижий сахиустай уулзах гэж урт дараалал үүсгэдэг байна. Дуучин С.Жавхлангийн тухайд хамгийн ойр дотно байдаг хүмүүсийнх нь нэг бөгөөд амьдралынхаа чиг, замналыг үргэлж, асууж, чиг заавар авдаг байна. Ижий сахиусыг оруулдаг Намираа бүсгүйн тухайд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Түнэр харанхуй” хэмээх 2012 онд чухам юу болох талаар өгүүлсэн номоо хэвлүүлж, номны нээлтэнд дээр дуучин Т.Ариунаа, “Донж”-ийн Б.Төгөлдөр, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, С.Жавхлан нарын олны танил эрхмүүд очиж хүндэтгэл үзүүлсэн ажээ.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж