Меркел, Шульц нар тохиролцоонд хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Меркел, Шульц нар тохиролцоонд хүрэв

Меркел, Шульц нар тохиролцоонд хүрэв

Германы Канцлер Ангела Меркел, Социал демократ намын дарга Мартин Шульцтай баасан гаригт (2017.01.12) эвсэл байгуулах асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрч, олон сар үргэлжилсэн улс төрийн мухардмал байдлыг эцэслэхээр болжээ. Талууд бараг 24 цаг хуралдсаны эцэст тохиролцоонд хүрчээ. Бундестагийн хоёр том нам өнгөрсөн 12 жилийн найман жилд нь эвсэл болж, Европын хамгийн том эдийн засагтай орны засгийн газрыг удирдсан билээ.

Баасан гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр Ангела Меркел, Мартин Шульц нар эвсэл байгуулах тохиролцоо бол Германы хувьд шинэ эхлэл болно хэмээн мэдэгдсэн байна.

Канцлер Ангела Меркел мэдэгдэлдээ ‘Бид 24 цаг хуралдлаа. Үнэндээ би тохиролцоонд хүрнэ гэж бодоогүй. Хэцүү яриа хэлэлцээ болно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ бид шийдэлд хүрэхийн тулд эцсээ хүртэл явлаа. Германы дараагийн алхмыг дэлхий нийтээр ажиглаж байна.” гэжээ.

Одоо Социал демократ намын гишүүд Шульц, Меркел хоёрын тохиролцоог хүлээн зөвшөөрөх л үлдсэн боловч засгийн газар байгуулахад дахин хэдэн сар шаардлагатай ажээ.

Талууд дүрвэгсдийн урсгалыг бууруулах болон Германд цагаачилсан иргэдийн гэр бүлд цагаачлах эрх олгохдоо дахин лимит тогтоох асуудлаар санал нэгдсэн байна.

Германд саяхан явуулсан санал асуулгаар сонгогчдын 52 хувь нь Христийн ардчилсан нам болон Социал демократ намын эвслээс өөр хувилбарыг зөвшөөрөхгүй гэжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж