Трампыг уучлал гуйхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Трампыг уучлал гуйхыг шаардав

Трампыг уучлал гуйхыг шаардав

Африкийн орнуудын нэгдэл хэмээх байгууллагаас АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг тивийн орнуудыг заваан, муухай  гэж нэрлэснийхээ төлөө уучлал гуйхыг шаардлаа.

Африкийн 55 гишүүнээр элссэн тус байгууллагын төлөөлөл Вашиггтон ДС хотод Трампын хэлсэн үгийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд Африкийн ард түмнүүдийн талаар Трампын хэлсэн үг бол санаанд багтамгүй, буруу ташаа зүйл гэжээ. Трамп цагаачлалын асуудлаарх нэгэн хурлын үеэр “АНУ яагаад Африкийн заваан муухай орнуудын цагаачдыг хүлээж авах ёстой юм бэ?” хэмээн ярьсан тухай хэвлэлүүд шуугисан. Гэвч Трамп Африкийн орнуудын талаар хэвлэлээр бичиж байгаа шиг тийм зүйл огт яриагүй хэмээн мэдэгдсэн. Цагаан ордонд болсон тус хуралд оролцсон Бүгд найрамдах намын хоёр гишүүн Трампыг дэмжсэн боловч Ардчилсан намын сенатор Дик Дурбин Трамп хэлсэн үгэндээ Африкийн орнуудыг заваан муухай гэж хэд хэдэн удаа хэлж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай зүйл ярьсныг баталсан байна.

Үүнээс гадна Панам дахь АНУ-ын элчин сайд Жон Фили элчин сайдын үүрэгт ажлаасаа татгалзаж, Трампын төлөө ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн нь бас нэг дуулиан тарьсан үйл явдал байв. Жон Фили халагдах өргөдөлдөө “Дипломат ажилтны хувьд би АНУ-ын ерөнхийлөгч болон засгийн газрын төлөө улс төрийн хүрээнд үнэнчээр зүтгэх тангараг өргөсөн боловч ерөнхийлөгчийн явуулж буй зарим бодлоготой санал нийлэхгүй байгаа учраас үүрэгт ажлаасаа сайн дураар татгалзаж байна” гэжээ. Түүнээс өмнө Сомалийн Найроби дэх элчин сайд арванхоёрдугаар сард мөн үүрэгт ажлаасаа сайн дураар халагдсан юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж