Г.Мандахнаран нарын бөхчүүд барилдана

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран нарын бөхчүүд барилдана

Г.Мандахнаран нарын бөхчүүд барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн\УАШТ\ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 97 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Тэмцээн 11.00 цагаас эхлэх бөгөөд шигшээ барилдаан 18.00-20.30 цагийн хооронд болно.

Эмэгтэй жин бүрт 10-15 тамирчин барилдахаар бүртгүүлсэн байна. Тэгвэл эрчүүдийн зарим жинд 20-с дээш бөх барилдана. Тодруулбал, эрэгтэй 57 кг-д 25, 74 кг-д 23, 97 кг-д 15 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Өнөөдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарна. Тодруулбал, эмэгтэйчүүдээс дараагийн Батцэцэг гэж нэрлэгддэг “Хасумегастарс” багийн тамирчин А.Батцэцэг 57 кг-д, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ш.Түмэнцэцэг 68 кг-д барилдана.

Эрчүүдээс дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 74 кг-д, Азийн наадмын хүрэл медальт П.Өсөхбаатар 97 кг-д барилдана.

ЗАРИМ ЖИНГИЙН ОНООЛТ:

Эрэгтэй

74 кг: \23 бөх\

  • Г.Мандахнаран \Алдар\ – Б.Бат-Эрдэнэ \Орхон\
  • У.Буянтогтох \Аваргууд\ – Б.Батзул \Алдартан\
  • Ц.Батбаатар \Цастын барс\ – Гэндэняринил \Даян бөх\
  • Б.Цэрэндаш \Орхон\ – н.Сумъяабазар \Хангарьд\
  • Б.Энхтүвшин \Арслан\ – Бат-Эрдэнэ \Хангай хайрхан\

97 кг: \15 бөх\

  • П.Өсөхбаатар \Хилчин\ – С.Ган-Эрдэнэ \Мэргэд хангай\
  • Б.Бумбаяр \Арслан\ – Ө.Батзул \Аврагч\
  • Э.Дарамсэнгээ \Даян бөх\ – Зоригтбаатар \Мэргэд хангай\

ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ:

11.00-17.00 – Урьдчилсан ба дагах барилдаан

17.15 – 17.45 – Сугалаа \эрэгтэй 65, 86, 125 кг, эмэгтэй 53, 62, 76 кг\

18.00 – 20.30 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж