“Интер” Этугийн үнийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

“Интер” Этугийн үнийг хэлэлцэж байна

Италийн “Интер Милан” клуб Самуэль Этуд тавьсан “Анжи Махачкала” багийн үнийн саналыг хэлэлцэж байна. Тус баг түүнийг 30 сая еврогоор үнэлж, жилийн 20 сая еврогийн цалин өгөх болсон нь “Интер”-ийг 30 настай довтлогчоо явуулахад хүргээд байгаа юм. Самуэль Эту анх Испанийн “Реал Мадрид” багт ирсэн ч төдийлөн танигдалгүй “Мальорка”, “Барселона” багуудад хамгийн оргил үеэ өнгөрүүлээд Италийг зорьсон юм. Тэрбээр Африкийн шилдэг хөлбөмбөгчөөр дөрвөн удаа шалгарсан энэ цаг үеийн шилдэг довтлогчдын нэг. Оросын тэрбумтан Сулейман Керимов “Анжи” багийг Европын шилдэг баг болгохоор ихээхэн хэмжээний мөнгөхарамгүй гаргаж байгаа билээ. Өмнө нь “Коринтианс”-аас Роберто Карлосыг, “Челси”-гээс Юрий Жирковыг эгнээндээ нэгтгэсэн “Анжи” одоо Этуг авахаар татгалзахын аргагүй санал тавиад байна. 

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж