Э.Бэхбаяр, Д.Гомбодорж нар жиндээ түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Э.Бэхбаяр, Д.Гомбодорж нар жиндээ түрүүллээ

Э.Бэхбаяр, Д.Гомбодорж нар жиндээ түрүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн\УАШТ\ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр эхэллээ.

Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Энэ өдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарснаас Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж, Азийн аваргын хүрэл, дэлхийн оюутны аварга Т.Түвшинтулга нарын шилдэг тамирчид багтсан юм.

Өнгөрсөн онд дэлхийн аваргаас хоёр дахь медалиа хүртсэн гавьяат тамирчин Э.Бэхбаяр улсын аваргын тав дахь түрүүгээ хүртсэн бол Д.Гомбодорж долоо дахь удаагаа аваргын алтан медалийг авлаа.

2018 оны улсын аваргын тэмцээнд Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглан зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан хүргэж байна бөгөөд тайлбарыг сэтгүүлч С.Шижирбат тайлбарлан хүргэж байна.

Тэмцээн гурван өдөр үргэлжилж, ням гаригт өндөрлөнө.

ДҮН: \Эхний өдөр\

Эрэгтэй:

61 кг:

  • Алтан медаль: Э.Бэхбаяр (“Хангарьд” спорт клуб )
  • Мөнгөн медаль: Ц.Чинзориг (“Мэргэд Хангай” клуб)
  • Хүрэл медаль: Т.Түвшинтулга \Аваргууд\, Б.Хаш-Эрдэнэ \Алдар\

70 кг:

  • Алтан медаль: Б.Бямбадорж (Зэвсэгт Хүчний “Алдар” спорт хороо)
  • Мөнгөн медаль: Л.Батбаяр (“Женко” клуб)
  • Хүрэл медаль: Э.Тэмүүлэн \Хасумегастарс\, Г.Бэгзжав \Аваргууд\

79 кг:

  • Алтан медаль: Д.Гомбодорж (“Мэргэд Хангай” клуб)
  • Мөнгөн медаль: Г.Төрболд (“Женко” клуб)
  • Хүрэл медаль: Г.Цэрэнпунцаг \Хангарьд\, Д.Төгс-Эрдэнэ \Аврагч\

92 кг:

  • Алтан медаль: Л.Төртогтох (“Арслан” клуб)
  • Мөнгөн медаль: Д.Доржсүрэн (“Аврагч” спорт хороо)
  • Хүрэл медаль: Ч.Алтангэрэл \Хилчин\,  Б.Өлзийсайхан \Хасумегастарс\ нар улсын аваргын медальтнууд боллоо.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш\2018.01.13\ эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Тэмцээний жин үзлэг 08.00-09.00 цагийн хооронд явагдах бол барилдаан 11.00 цагаас эхэлнэ.

 

 

ФОТО: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж