МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 26 жилийн ойн ӨДӨР өнөөдөр тохиож байна.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан дараах арга хэмжээ өнөөдөр болно.
11.40-12.00 цаг
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол /Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд/
12.10-12.30 цаг
- Зарим хүнд төрийн дээд шагнал гардуулах /Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд/
12.30-13.00 цаг
- Төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
14.00 цаг
- Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Б.ЭНХ